Business Radio Podcast

G - 20 МУХАММЕД АЛИ "Энэ амьдралд бид зуурдхан ирээд буцдаг” илтгэл

Informações:

Sinopsis

1. Дэлхийн хүнд жингийн 3 удаагийн аварга, бүх цаг үеийн хамгийн агуу боксчин Мухаммед Али нь АНУ-ын Кентаки мужид 1942 оны 1 дүгээр сарын 17-нд төржээ. Түүний өсөж, төрсөн газар арьс өнгөөр ялгаварлах үзэл давамгайлж байсан ч тэрээр өөрийн хүсэл мөрөөдлөөс шантраагүй юм. 2. Тэрээр 12 настайдаа унадаг дугуйгаа хулгайд алдан цагдаад мэдэгджээ. Алигийн хэргийг хүлээж авсан цагдааг Мартин гэдэг байв. Али “Би тэр муу хулгайчийг зодохыг хүсч байна” хэмээхэд Мартин хариуд нь “Зодохоосоо өмнө чи эхлээд зодолдож сурах хэрэгтэйдээ” хэмээн Мухаммед Алиг дасгалжуулах болжээ. 3. Ийнхүү тэрээр боксоор хичээллэн, 1960 онд 18 насандаа зуны олимпийн 79 кг-ын жинд Алтан медаль авсан. 4. 1964 онд тэрээр дэлхийн хүнд жингийн аварга болсон бол 1970 онд Жөү Фрэйзэр, Жеорж Фоормэн нарыг ялснаар тэрээр дэлхийн хүнд жингийн аварга цолоо эргүүлэн авчээ. 5. Мухаммед Али 1984 онд Паркинсоны өвчтэй хэмээн оношлогдсон юм. Али амьдралынхаа ихэнх цаг хугацааг буяны үйлсэд зориулсан бөгөөд 2005 онд түүнийг Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх