Business Radio Podcast

G-20 - ДЭЙВ УУЛЬРИЧ“Хүний нөөцийн менежментийн 4 тойрог”

Informações:

Sinopsis

1. Менежментийн ухааны 50 шилдэг сэтгэгч нарын нэг, шилдэг илтгэгчийн шагналт Дэйв Уульрич нь Мичиганы их сургуулийн Бизнесийн сургуулийн профессороор ажиллаж байна. Тэрээр бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Дэ Ар Би Эл группын хамтран эзэмшигч, үүсгэн байгуулагч нарын нэг юм. 2. Тэрээр 88 орны бизнесийн байгууллагад лекц тавьж, Фоорчун сэтгүүлд 200 гаруй нийтлэлүүдийг нийтэлж, олон тооны бизнесийн манлайлагч нарыг бэлтгээд байгаа юм. 3. Дэйв Уульрич нь сүүлийн 10 жилийн турш Хүний нөөцийн менежментийг судлан, яагаад бизнесийн байгууллагад хүний нөөцийн менежмент хэрэгтэй, хүний нөөцийн ухаан нь юунд анхаарах шаардлагатай талаар онолын шинэчлэлийг хийж, орчин үеийн чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмэр оруулж буй эрдэмтэн юм. 4. Тэрээр 2015 онд Манлайллын үндсэн ухагдахуун, 2015 онд Хүний нөөцийн менежментийн сэргэлт, 2013 онд Тогтвортой манлайлал, 2012 онд Хүний нөөцийн дотоод мөн чанар, 2010 онд Ажлын явц дахь Яагаад, 2008 онд Хаарворд бизнесийн тойм дээр Манлайлын код, 2007 онд Хаарвордын бизнесийн