Business Radio Podcast

G - 20 Чимээгүй хувьсгалч Сюзан Кейн "Интроверт хүний хүч чадал" илтгэл

Informações:

Sinopsis

Сюзан Кейн Сюзан Хоровиц Кеин 1968 онд төрсөн бөгөөд зохиолч, багш, хуульч мэргэжилтэй. Кейн 1989 онд Принстоны их сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөж, 1993 онд Харвардын Хуулийн сургуульд докторын зэрэг хамгаалсан. Сюзан Кеин хууль эрх зүйн чиглэлийнхээ карьераа орхиж, гэр бүлийнхэнтэйгээ илүү амар тайван амьдрал зохиох талаар зөвлөгөө өгдөг болжээ. Тэрээр өөрийн Уолл-Стритийн хуульчаар ажиллаж байсан жилүүдээ "гадаад улсад өнгөрөөсөн цаг хугацаа" -тай зүйрлэжээ. Кеин өөрийгөө хэрвээ зохиолч биш бол сэтгэл судлаач болох байсан гэж хэлжээ. Түүнд бусадтай нээлттэй, нийтэч байх зан чанар юу юунаас илүү үнэлэгддэг өнөөгийн цаг үед интроверт байх нь хэцүү төдийгүй ичгүүртэй юм шиг санагддаг байжээ. Харин Сюзан Кейн интроверт хүмүүс өөрийн гэсэн өвөрмөц авьяас чадвартай байдаг тул тэдгээрийг нь нээн илрүүлж, хөгжүүлэх хэрэгтэйг гэж боддог байна. Кеины 2016 онд гаргасан "Чимээгүй хүч: Introverts-ийн нууц хүч чадал" ном нь хүүхэд, өсвөр насныханд чиглэгдсэн төдийгүй уг ном нь тэдний сурган хүмүүжүүлэгчид болон эц