Business Radio Podcast

G - 20 Маргарет Хеффернан "Санал зөрөх зориг" илтгэл

Informações:

Sinopsis

Маргарет Хеффернан Зохиолч, бизнес эрхлэгч Маргарет Хеффернан нь Техаст төрж, Нидерландад өсөн Кембриджийн их сургуулийг амжилттай дүүргэсэн юм. Тэрээр 13 жилийн турш тасралтгүй ВВС-ТВ-д олон ангит кино, баримтат нэвтрүүлэг хийж, дараа нь АНУ руу буцан бизнес салбарт хүч түрэн ажилласан. Хеффернан нь ажил хийж байхдаа амьдралыг сайн сайхнаар харж бусдад үлгэр дуурайлал үзүүлдэг нэгэн. 2015 онд тэрээр Bigship шагналын хүртсэн. Ирэх 2020 онд тэрний " Ирээдүйг хэрхэн газрын зураг дээр гаргах вэ" хэмээх ном Их Британи, АНУ-д хэвлэгдэх гэж байна. Амьдралын урьдчилан таамаглах аргагүй байдлыг шийдэж, технологийн детерминизмтэй тулгарч, хүссэн ирээдүйгээ хэрхэн бий болгох, эрх чөлөө, төсөөллийг өөрсдөөсөө яаж олж авах талаар тэрээр бичдэг. Форвард Институтын Хариуцлагатай манлайллын хөтөлбөрийн удирдагч багшийн хувьд Хэфернан нь дэлхийн томоохон байгууллагуудын гүйцэтгэх захирлууд ба ахлах менежерүүдэд зөвлөгөө өгдөг.