Business Radio Podcast

G - 20 Аль Пачино "Any given Sunday"кинон дээр хэлсэн үг

Informações:

Sinopsis

Аль Пачино Америкийн кино урлагийн бүх л авч болох боломжтой шагналуудыг эзэмшигч, оскарын шагналт, “Алтан бөмбөрцөг”-ийн таван удаагийн шагналт,бүсгүйчүүлийн зүрх сэтгэлийг булаагч, сицили цустай бардам жүжигчин Альфредо Жеймс Аль Пачино нь 1940 оны 4 сарын 25-нд Нью-Йоркт хотод Рок болон Сальватор Пачиногийн цор ганц хүү болон мэндэлжээ. Түүний эцэг эх нь хоёр настай байхад нь салж, хүү ээж, өвөө, эмээгийн хамт амьдрах болжээ. Алдарт жүжигчний өвөө эмээ хоёр нь “Загалмайлсан эцэг” кинонд гардаг Италийн Корлеоне тосгоноос гаралтай хүмүүс байв. Тэрээр хүүхэд байхдаа мэргэжлийн бейсболч болохыг мөрөөддөг байсан ч сурах сонирхолгүй ,англи хэлнээс бусад бүх хичээлдээ муу байснаас 17 настайдаа сургуулиасаа хөөгджээ. Аль Пачино 1967 оноос эхлэн Бостоны “Чарльз” театрт дагалдан жүжигчнээр орж, Хоёрхон жилийн дараа тэрбээр Нью-Йоркийн “Бродвэй” театрт туслах дүр бүтээж эхэлжээ. Харин дэлгэцийн урлагт 1971 оноос хөл тавьж, ердөө нэг жилийн дараа кино ертөнцийн хамгийн дуулиант “Загалмайлсан эцэг” киноны гол дүри