Sinopsis
, , ,
Episodios
-
#07- Хүүхдийнхээ буйл, шүдийг арчлахдаа үүнд анхаараарай
06/01/2019 Duración: 36minMom's Corner Podcast-ийн маань шинэхэн дугаарыг хүлээн авна уу! Энэ удаагийн дугаарт бид #хүүхдийн_шүдний_арчилгаа сэвдээр ярилцлаа. Эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдэнд анхаарч эхлэх үед хэдийн оройтсон байдаг учир буйл байхаас нь л сайтар арчлах хэрэгтэй гэнэ шүү. Тиймээс эцэг, эхчүүд маань буйл, шүдийг нь арчлахдаа юунд анхаарах ёстой байдгийг подкастаа сонсоод мэдэж аваарай.
-
#06 - Арьсны асуудлуудаасаа салах энгийн аргууд
06/01/2019 Duración: 32minMom's Corner Podcast-ийн маань 6 дахь дугаар мэндэллээ. Төрсний дараа бүсгүйчүүдийн маань арьсанд сэвх, нөсөө толбо, хялгасан үрчлээ үүсэх, хуурайших, эмзэгших, харлах гээд маш олон асуудлууд гарч ирдэг. Тиймээс эдгээр арьсны асуудлаас хэрхэн салах талаар Make up artist & Flamme make up store-ийн захирал Гэрэлээтэй ярилцлаа.
-
#05- 90кг-аас 40кг хассан Хулангоогийн турсан нууцаас
06/01/2019 Duración: 35minMom's Corner Podcast-ийн маань тав дахь дугаарыг хүлээн авна уу! Төрсний дараа турах, галбиржих гэсэн сэдвээр хоёр дахь зочинтойгоо ярилцлаа. Хулангоо маань төрснийхөө дараа 90 гаруй килограмм жинтэй байсан ч 3 сарын уйгагүй хичээл зүтгэлийнхээ үр дүнд 40 кг жинг хаяж чаджээ.
-
#04 - Төрснийхөө дараа ингэж тураарай
06/01/2019 Duración: 31minMom's Corner podcast-ийн маань дөрөв дэх дугаар мэндэллээ. Удаан хүлээлгэсэнд хүлцэл өчье. Төрсний дараа эргээд хэрхэн турах вэ? Хэрхэн галбиржих вэ? гэж бодож байгаа ээж нар маань заавал сонсоорой. Фитнесс тамирчин Оюунтуяа буюу DJ Anna Sue маань эрүүлээр хэрхэн жингээ хасах талаар төрөөд удаагүй байгаа ээж нартаа зөвлөгөө өглөө. Оюунтуяа маань давхар хувийн дасгалжуулагч хийдэг учраас хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа, анхаарах зүйлсийн талаар маш дэлгэрэнгүй ярьж өгсөн шүү. За ингээд подкастаа хүлээн авна уу!
-
#03- Эко ээж Энэрэлийн хүүхдээ хүмүүжүүлдэг аргаас
06/01/2019 Duración: 36minMom's Corner Podcast-ийн 3 дахь дугаарт Эко ээж Энэрэлтэй хүүхдээ хүмүүжүүлдэг арга барилынх нь талаар ярилцлаа. Хэрвээ та эко ээж болохоор шийдсэн бол, хүүхэд хүмүүжлийн Монтессори аргын талаар судалж байгаа бол энэ таны заавал сонсох ёстой подкаст. Танд хэрэгтэй бүхийл мэдээллийг багтаасан сонирхолтой дугаар болсон шүү.
-
#02 - Хүүхдээ эрүүл, зөв хооллохуй
06/01/2019 Duración: 50minMom's Corner подкастын маань хоёр дахь дугаарыг хүлээн авна уу! "Идье" группийн админ А.Гантигмаатай хүүхдийн эрүүл, зөв хооллолтын талаар ярилцлаа.
-
#01: Таны хүүхэд суулгалт өвчнөөр өвдсөн үү?
06/01/2019 Duración: 21minMom's Corner блогийн маань анхны подкастыг хүлээн авна уу. Энэ удаад хоёр хүүхдийн ээж Сувд маань суулгалт өвчний үед хүүхдүүдээ хэрхэн эмчилж, асарч байсан туршлагаасаа хуваалцлаа